2021 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Нийтлэгдсэн: 2/7/2020 9

Эрдэмтэн, судлаачид Та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгийг боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:

  1. Төсөл нь: 

-    Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх

-      Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх

-      Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,

2. Төслийн өртөг зардлыг  БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг  баримтлан бодитой тодорхойлсон байх,

3. Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл байх,

 

Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг  2020 оны 02 дүгээр сарын 29-ний өдрийг  хүртэл  (http://www.project.edu.mn/) цахим хаягаар хүлээн авна.  

 

Холбоо барих утас: 260325    

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ