2018 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Нийтлэгдсэн: 4/12/2017
Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгээ боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. 

 

Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:


1. Төсөл нь:     

  • Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх
  • Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх

2. Төслийн өртөг зардлыг БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг баримтлан тодорхойлсон байх,
3. Төсөл хэрэгжих хугацаа 1-3 жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл байх,

Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг  2017 оны 04 дүгээр  сарын 12-ны  өдрөөс 05  дугаар сарын  05-ны өдрийг  хүртэл дараах цахим хаягаар (http://www.project.edu.mn/) хүлээн авна.   

Холбоо барих утас: 260325    

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ