Монгол-Вьетнамын хамтарсан судалгааны төсөл шалгаруулах уралдаан зарлаж байна

Нийтлэгдсэн: 9/27/2016

Монгол-Вьетнамын хамтарсан судалгааны төсөл шалгаруулах

уралдаан зарлаж байна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) 2017 оноос хэрэгжих хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна.

 

  1. Хамтарсан төслийн чиглэлүүд

Хамтарсан судалгааны төсөл хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол-Вьетнамын эрдэмтдийн хамтран гүйцэтгэж байгаа судалгааны дараах салбар, чиглэлийн ажлууд байна:

  1. Үхрийн болон шувууны аж ахуй, үхэр болон шувууны гаралтай бүтээгдэхүүн боловсруулах /Cattle and poultry husbandry and processing products originated from cattle and poultry/
  2. Уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүний үйлдвэрлэл /Production of traditional medicine products/

 

  1. Уралдааны нөхцөл

Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, Вьетнамын талын төслийг ШУТЯ тус тус хүлээн авна. Төсөл шалгаруулах уралдаанд оролцогч хоёр талын хамтарсан төслийн нэр адил байх ба монгол, вьетнамын оролцогчид өөрсдийн төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төслийг шалгаруулалтад оролцуулахгүй.

 

Хоёр талын дэмжлэг хүлээсэн 1-2 төсөл сонгон шалгаруулна. Шалгарсан төслийн тус тусын санхүүжилтийг БШУТУХ болон Монгол Улсын БСШУСЯ хариуцна. Хамтарсан төслийг гүйцэтгэх хугацаа 3 хүртэлх жил байна.

 

  1. Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа

Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn хаягаар орж, цахимаар өргөн мэдүүлнэ. Төслийн уралдаанд ирүүлсэн бүх саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулна.

 

 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар

Утас: (976-51)-263181