Беларусь – Монголын хамтарсан судалгааны төсөл шалгаруулах уралдаан зарлаж байна

Нийтлэгдсэн: 9/27/2016

Беларусь – Монголын хамтарсан судалгааны төсөл шалгаруулах

уралдаан зарлаж байна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), Беларусийн Шинжлэх Ухаан, Технологийн Улсын Хороо (БШУТУХ) 2017-2018 онд гүйцэтгэх хамтарсан төслийн уралдааныг дахин зарлаж байна.

 

  1. Хамтарсан төслийн чиглэлүүд

Хамтарсан судалгааны төсөл хоёр талын сонирхолд нийцсэн, Беларусь-Монголын эрдэмтдийн хамтран гүйцэтгэж байгаа судалгааны дараах салбаруудын ажлууд байна:

  1. Наноматериал, материал судлал,
  2. Лазер, лазерын болон оптоэлектроникийн технологи,
  3. Анагаах ухаан, эм зүй, биотехнологи,
  4. Нисгэгчгүй нисэхийн систем ба агаар сансарын технологи.

 

  1. Уралдааны нөхцөл

Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, Беларусийн талын төслийг БШУТУХ тус тус хүлээн авна. Төсөл шалгаруулах уралдаанд оролцогч хоёр талын хамтарсан төслийн нэр адил байх ба беларусь, монголын эрдэмтэд өөрсдийн төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төслийг шалгаруулалтад оролцуулахгүй.

 

Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг БШУТУХ болон Монгол Улсын БСШУСЯ хариуцна. Хамтарсан төслийг гүйцэтгэх хугацаа 2 жил байна.

 

  1. Төслийн материал бүрдүүлэх, төсөл ирүүлэх, шалгаруулах хугацаа

Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn хаягаар орж, цахимаар өргөн мэдүүлнэ. Төслийн уралдаанд ирүүлсэн бүх саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулна.

 

 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар

Утас: (976-51)-263181