2016 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Нийтлэгдсэн: 3/11/2016
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу 2016 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийг дараах чиглэлүүдээр зарлаж байна.
Эрдэмтэн, судлаачид Та бүхнийг төслийн саналаа энэ журамд заасан шаардлагын дагуу боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.   Төслийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 дугаар сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл БСШУЯ-ны http://project.edu.mn  хаягаар орж,  цахим хэлбэрээр мэдүүлнэ.
Харилцах утас: 260325    

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ 
2016 ОНООС ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛИЙН ЧИГЛЭЛҮҮД 
 

               

 

Төслийн нэр,

хэрэгжих хугацаа

 

Үр дүнгийн даалгавар

 

Аж үйлдвэрийн яам

1.

Нэхмэлийн үйлдвэрийн хими технологийн боловсруулалтад хэрэглэдэг зарим материалыг байгалийн гаралтай түүхий эдээр орлуулан хэрэглэх технологийн судалгаа

2016-2018

  1. Ноос, ноолуурыг угаах, холих, самнах, туузлах, ээрэх явцад цахилгаанжилтын эсрэг ашиглах болон ноос, ноолуур, ээрмэл будах явцад ашиглах бодисыг байгалийн гаралтай бодисоор орлуулах боломжийн судалгаа, туршилт хийх,
  2. Импортыг орлуулсан бодисыг импортоор авч байсан материалтай харьцуулсан судалгаа, олон улсад ашиглаж буй бодисын талаарх судалгаа, харьцуулалт хийх,
  3. Нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний хими технологийн боловсруулалтанд ашиглагдаж болохуйц байгалийн эрдэс бодис, будагт ургамлын нэр төрлийн судалгаа хийх,
  4. Байгалийн гаралтай эрдэс, будагт ургамал дахь элементүүдийн агуулгыг хөгжлийн үе шатаар нь тодорхойлон бэлтгэх, аргачлал боловсруулах,
  5. Ургамлын биобэлдмэлийг гарган авах технологийн параметрүүдийг тогтоох дараалал, аргачлал боловсруулах,
  6. Боловсруулалтын явцад үүссэн ширхэгтийн кератины химийн өөрчлөлтийг байгалийн эрдэс ашиглан  багасгах технологи боловсруулах,
  7. Будагт ургамал болон эрдэсээс гарган авсан биобэлдмэлээр ээрмэл будах, нэхмэл сүлжмэл бүгтээгдэхүүнд хээ гаргах, будах технологийн горим тогтоох,
  8. Будагт ургамлаас гарган авсан биобэлдмэлээр нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг гүйцэтгэн боловсруулах технологи боловсруулах ба импортын материалтай харьцуулсан судалгаа хийх,
  9. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй экологийн цэвэр (ногоон шошго бүхий) бүтээгдэхүүний үйлдвэрлэл-туршилт хийх.

 

2.

Арьс, шир боловсруулах процессуудын орчны хэлбэлзлийг тогтворжуулах дэвшилтэт технологи

2016-2017

1.     Арьс боловсруулах үеийн рH-ийг тогтвортой байлгах шинэ  технологийн судалгааны хувилбарууд  боловсруулах,

2.     Үс авах  процессын рН-ийн хэлбэлзлэлийг бууруулах  технологи  боловсруулах,

3.     Пикельдэх технологийг халах аргачлал, орлуулан ашиглах  байгальд ээлтэй шинэ технологийн судалгааны горим боловсруулах,

4.     Идээлэх процессын рН-ийг 3-5,5-д барих технологи боловсруулах,

5.     Арьс шир боловсруулах шат дамжлагын  рH-ийн тогтворжуулах судалгааг том, жижиг 3-аас доошгүй үйлдвэрт туршин, 10-аас доошгүй удаагийн туршилт явуулан харьцуулсан судалгаа хийж, үр дүнг үйлдвэрлэгчидтэй хамтран тогтоох.

 

3.

Кератины хаягдлыг ашиглан нэг удаагийн алчуур үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмжийн сонголт, туршилт

2016-2018

  1. Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн  явцад гардаг хаягдал болон бүхий л хоёрдогч түүхий эд, кератин агуулсан түүхий эдийн судалгаа хийх,
  2. Дээрх хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах замаар үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүний жагсаалт гаргах, нөөцийг тогтоох судалгаа хийх,
  3. Гадаадын 3-аас доошгүй улсад малын гаралтай  түүхий эдийн кератин агуулсан хаягдалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй  технологи, тоног төхөөрөмжийг судлан  2-оос доошгүй ЖДҮ-ийн төслийн загвар боловсруулах,
  4. Кератины хаягдлыг дахин боловсруулж, цаасан (нимгэн) алчуур хийх технологиболон бусад кератинт хаягдлаар үйлдвэрлэх 2-оос доошгүй  шинэ бүтээгдэхүүний  технологи туршин боловсруулж, технологийн горим тогтоож,  дээж загвар үйлдвэрлэсэн  байх,
  5. Кератин дахин боловсруулж  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрүүл ахуйн дүгнэлт, техникийн баримт бичиг  боловсруулсан байх.

 

4.

Богино ширхэгтэй ноолуураар ээрмэл, нэхмэл үйлдвэрлэх технологийн оновчтой шийдэл

2016-2018

 

 

  1. Богино ширхэгтэй ноос, ноолуураар нарийн болон бүдүүн ээрмэл үйлдвэрлэх  технологийн горим, стандарт боловсруулах,
  2. Богино ширхэгтэй ноос, ноолуураар үйлдвэрлэсэн ээрмэлээр нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэр төрлийг тогтоох судалгаа хийх,
  3. Богино ширхэгтэй ноолуурын орцтой бэлэн бүтээгдэхүүний гадаргуу дээр үүсэх бүрзийлтэнд нөлөөлөх хүчин зүйлийг тогтоон түүнийг багасгах технологийн оновчтой горим тогтоож, өмнөх бүтээгдэхүүнтэй харьцуулан үр дүнг үнэлж, гүйцэтгэн боловсруулалтын горим боловсруулах,
  4. Нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний дээж, загвар гаргах.

 

5.

Тэмээний ноосон нэхмэлийг бусад төрлийн материалтай хослуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын технологийн оновчтой шийдэл

2016-2017

  1. Тэмээний ноосон бүтээгдэхүүний бэлтгэлийн оновчтой шийдэл боловсруулж, туршилтыг 2-3 аймагт явуулах,
  2. Манай орны тэмээний ноосны тархалтыг насаар нь болон ноосны нөөц, бүтцийн судалгааг сүүлийн 5 жилээр боловсруулах,
  3. Тэмээний ноосноос салахгүй үлдэж байгаа хужир марзны үлдэгдэл арилгах химийн технологийн оновчтой шийдэл боловсруулах туршилт хийж, стандарт тогтоох,
  4. Тэмээний ноосыг боловсруулах,  угаах,  холио бэлтгэх, ээрэх, нэхэх, сүлжих, оёх технологийн оновчтой горимыг тогтоох судалгаа,
  5. Тэмээний ноос болон ээрмэлийг будах, бэлэн бүтээгдэхүүнийг гүйцэтгэн боловсруулах дамжлагын оновчтой горим, хэрэглэх бодисыг тогтоох судалгаа,
  6. Түүхий эдийн бүтэц, нэхмэлийн сүлжээнээс хамаарсан эсгэвэр,  загвар хийц, оёдлыг 4-5 удаагийн туршилтээр тогтоосон  байх,
  7. Тэмээний ноосон бүтээгдэхүүний дотоод, гадаад эрэлт хэрэгцээг  тодорхойлох,
  8. Тэмээний ноосны боловсруулалтыг түүхий эдийг бэлтгэх, угаах, самнах, ээрэх, нэхэх, сүлжих, гүйцэтгэн боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжтай үйлдвэрүүдийг сонгон  туршилтыг 3-аас доошгүй удаа явуулж, кластерийн оновчтой бүтцийг бий болгон хамтын ажиллагаанд мөрдөх шаардлага, технологийн горимыг дамжлага бүрээр тогтоох судалгаа,
  9. Дээрх технологийн явц бүрт бэлэн бүтээгдэхүүний стандарт тогтоон бэлэн бүтээгдэхүүний загварыг гарган, хаяг шошго, баглаа боодлын оновчтой шийдэл бүхий монгол брэндийн загвар боловсруулах. 

 

 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

1.

Усны нөөцийг хуримтлуулах, нэмэгдүүлэх, газрын доорх усны ордыг зориудаар арвижуулах судалгаа

2016-2018

  1. Газрын доорх усны нөөцийг зориудын аргаар нэмэгдүүлэх аргачлал гаргах,
  2. Газрын доорх усны ордууд, ус хангамжийн эх үүсвэрүүдэд судалгаа хийж дүгнэлт гаргах,
  3. Монгол орны газарзүйн бүс, бүсчлэл, бусад нөхцөлөөс хамаарсан газрын доорх усны нөөцийг зориудын аргаар нөөцлөх оновчтой технологи боловсруулах.

2.

Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөрийн мэдээллийн сан бүрдүүлэх

2016-2017

  1. Байгалийн баялаг ашиглалтын тухай мэдээллийн сан бүрдүүлэх,
  2. Байгальд учруулсан хохирлын мэдээллийн сан бүрдүүлэх,
  3. Байгалийг нөхөн сэргээх зардлын мэдээллийн сан бүрдүүлэх,
  4. Байгалийн баялаг ашигласнаас үүдсэн байгаль орчны хохирлын нэгдсэн мэдээлэл бий болгох.

3.

Газарзүйн ялгаатай бүс нутаг дахь улиасны үйлдвэрлэлийн  зориулалтын шинэ сорт гарган авах

2016-2018

  1. Монгол орны нутгийн улиасны тархалт, ургалтын эрчим болон үйлдвэрлэлийн үр ашгийн өнөөгийн байдлыг судалж дүгнэлт гаргах,
  2. Генетик селекцийн үндэстэй эрлийз улиасны ойн үрийн аж ахуйг хөгжүүлэх эхлэл тавих, үрийн талбай байгуулах,
  3. Сайн чанарын улиасыг мод, модон материалын үйлдвэрлэлд ашиглах судалгааны тайлан, дүгнэлт боловсруулах.

4.

Монголд үржүүлж байгаа цөөрмийн загасны эрүүл ахуй, аюулгүй байдлын эрсдэлийг хянах технологи боловсруулах

2016-2018

  1. Цөөрөмд үржүүлж байгаа загасны усан орчны эрүүл ахуйг судлах,
  2. Цөөрмийн загаснаас бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа өвчлөлтийг илрүүлэх,
  3. Цөөрмийн загасыг хүнсэнд хэрэглэх ба хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах.

5.

Аргаль, янгир, буга, тахь зэрэг зэрлэг амьтдын паразитын эсрэг үйлчилгээтэй тэжээлтэй хольж олгох бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх

2016-2018

1.     Зэрлэг амьтдын паразитын өвчлөлийн судалгааг зэрлэг амьтны төрөл, амьтны тархалтын бүс нутгаар хийх,

2.     Зэрлэг амьтдын паразитын өвчлөлүүд нь гэрийн тэжээвэр амьтанд халдварлах тархацыг судалж, урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах,

 

 

Цаг уур, уур амьсгалын гамшигт үзэгдэл-бэсрэг болон бичил хэмжээст загварчлал боловсруулах

2016-2018

  1. Цасан болон шороон шуурга, их хүйтэн ба халуун, эрчимтэй хур тундас зэрэг гамшигт үзэгдлийг орон зайн 1-10 км-т агаар мандлын бичил хэмжээст тооцон загварчлах,
  2. Гамшигт үзэгдлийн урьдчилсан  мэдээ гаргах ансамбль технологи, магадлалын арга боловсруулах,
  3. Зуны гандуу хуурай нөхцөлд, өвлийн хахир хатуу төлөвийг урьдчилан тооцоолох дэлхийн хэмжээст динамик загварыг зүгшрүүлэх,
  4. Мэдээний орон зайн нарийвчлалыг динамик болон статистик тайлалын аргаар бүс нутагт 20-50 км болгох,
  5. Хиймэл дагуулын радианс мэдээний боловсруулалт, газрын хэмжилт, шалгалт, баталгаажуулалт,
  6. Агаар мандлын төлөвийн босоо тархалт, A-TOVS мэдээг боловсруулах технологи,
  7. Гамшигт үзэгдлийн сэрэмжлүүлэх шуурхай ажиллагааны технологи,
  8. Бүс нутгийн уур амьсгалын мониторингийн технологи,
  9. Цаг агаар, уур амьсгалын аюултай үзэгдлийн интерактив мэдээллийн сан. 

 

Барилга, хот байгуулалтын яам

1.

Монгол орны нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг боловсруулах нь

2016-2018

  1. Газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд дээр геофизикийн багажийн судалгаа судалгаа явуулах,
  2. Тектоник хавтангуудын орчин үеийн геодинамикийн шилжилт хөдөлгөөнийг нарийвчилан судлах,
  3. Палеосейсмологийн  судалгаа явуулж, газар хөдлөлтийн эртний хагарлуудын насыг тогтоох,
  4. Хүчтэй хөдлөлт дахин давтагдах хугацааг нарийвчилан тогтоох,
  5. Хүчтэй газар хөдлөлтийн онолын тооцооны синтетик бичлэгийн  санг бүрдүүлэх,
  6. Монгол орны газар хөдлөлийн аюулгүйн үнэлгээг шинэчилж, орчин үеийн арга аргачлалд тохирсон үзүүлэлтүүдийг тооцоолж гаргах,
  7. Газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургийг шинэчлэн боловсруулах,
  8. Сейсмик аюулыг үнэлэх болон сейсмик эрсдэлийг бууруулах талаарх хууль эрхзүйн асуудал.

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

1.

Багш мэргэжилтний хандлагыг үнэлэх үнэлгээний үндэслэл боловсруулах

2016-2018

  1. Багш мэргэжилтний үнэт зүйл хандлагыг үнэлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулах,
  2. Багш мэргэжилтний хандлагыг үнэлэх аргазүйн зөвлөмж боловсруулах,
  3. Багш мэргэжилтний хандлагын үнэлгээний даалгаврын сан боловсруулж турших,
  4. Туршилт судалгааг багш бэлтгэх болон багш мэргэжилтний нөөцийн оролцоог хангаж явуулах,
  5. Туршилт судалгааны тайлан, зөвлөмжийг гаргаж холбогдох байгууллагад хүргэж зөвлөмж чиглэл өгөх.

 

2.

Соёл урлагийн салбарын бодлого, стратегийн судалгаа, мэдээллийн төв (think-thank) байгуулах

2016-2018

 

  1. Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдалд системийн шинжилгээ хийх, тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох үндэслэл, шаардлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан  тогтвортой хөгжүүлэх санал боловсруулах,
  2. Соёл, урлагийн салбарт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт үнэлгээ хийж, салбарын баримт бичгүүд нь үндэсний хэмжээний болон салбар хоорондын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдан хэрэгжиж байгааг судлан дүн шинжилгээ хийх,
  3. Соёл урлагийн салбарын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн механизмыг судлан үр дүнд суурилсан эсэхийг дүгнэн шинжилж, салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж буй хяналт, шинжилгээ үнэлгээний өнөөгийн байдалд үнэлгээ өгөх,
  4. Соёл урлагийн салбарын бодлого төлөвлөлт болон төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бодлогын орчны уялдаа холбоо, сул, давуу талыг судлах,
  5. Соёл урлагийн салбарын бодлогын уялдааг хангах, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн нотолгоонд суурилсан тайланг, бодлогын зөвлөмжийн хамт боловсруулах,
  6. Төрөөс соёлын талаар 2018-2040 онд  баримтлах бодлогод тусгах санал, зөвлөмжийг боловсруулах,
  7. Соёл урлагийн салбарын бодлого, стратегийн судалгаа мэдээллийн төв байгуулах үндэслэл боловсруулах, тогтвортой ажиллах нөхцөлийн судалгааг гаргах.

 

3.

Ерөнхий боловсролынсургуулийн сурагчдынинженерчлэлийн сэтгэлгээг хѳгжүүлэхэд робот тоглоомын аргачлалыг ашиглах нь

2016-2018

  1. Ерѳнхий боловсролын сургуулийн багш нарт робот тоглоомын аргачлалаар сурагчдын програм хангамж, техник ба инженерчлэлийн сэтгэлгээг хѳгжүүлэх зориулсан хѳтѳлбѳр боловсруулах,
  2. Робот тоглоомын аргачлалаар сурагчдад инженерчлэлийн мэдлэг олгох цуврал хичээлийн агуулга боловсруулах,
  3. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад техник, технологийн мэргэжлийн чиг баримжаа олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд роботын сургалт ашиглах бодлогын зөвлөмж боловсруулах,
  4. Сурагчдад математик, мэдээлэл зүй, байгалийн шинжлэх ухаан, техник, технологийн хичээлүүдийг хамарсан робот тоглоомын аргачлалаар мэдлэг олгох, олон улсын жишигт нийцсэн загвар лаборатори бий болгох,
  5.  Үндэсний сургагч багш нарыг бэлтгэх, сургалтын материал, бусад хэрэглэгдэхүүнээр хангах.

 

4.

Дээд боловсролын салбарын цахим нэгдсэн номын сангийн төсөл

2016-2018

  1. Их сургуулуудийн номын сангуудын ном сурах бичиг, гарын авлага, судалгааны ажлын тайлан, хичээлийн хэрэглэгдэхүүний нэгдсэн сан бий болгох /Номын сангуудийн хооронд цахим номын солилцоо хийх боломжтой байхаар/,
  2. Нэгдсэн сангаас номын мэдээллийг дэлгэрэнгүй гаргах хайлтын систем боловсруулах /номын нэр, зохиогч, агуулга, гарчиг, судалгааны ажлын өмнөх үг, агуулга гэх мэтийг харах боломжтой болгох/,
  3. Нэгдсэн санд эх хувиар нь цахим хэлбэрт оруулсан номыг хуулбарлах, хэвлэх боломжгүй байх шийдлийг боловсруулах,
  4. Ном, бусад хэвлэлүүдийг цахим шуудангаар захиалах, хүлээн авч ашиглах боломжтой захиалгын систем бий болгох,
  5. Ховор ном зохиолыг цахим хэлбэрт шилжүүлэх, хадгалах, программ хангамжийн болон технологийн хялбар шийдлийг боловсруулах.

 

5  .

Цэгэн хээн технологийг зах зээлд нэвтрүүлэх боломжийг судлах

 

  1. Цэгэн хээн технологийн математик үндэслэл, онолын чиг хандлага, тэдгээрийн боломж, өргөтгөлийн талаарх судалгаа,
  2. Цэгэн хээн технологийн гол бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн одоогийн хэрэглээ болон хэтийн хэрэглээний боломж, уг технологийг голлон эзэмшигч компаниудын талаар, тэдгээрийн патент, лицензийн түрээсийн нөхцөл, бараа, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний талаар судалгаа,
  3. Монгол Улсад цэгэн хээн технологийг бий болгох, нутагшуулах асуудал, патентын болон өөрсдийн бий болгох технологийн харьцуулсан судалгаа,
  4. Монгол улсад цэгэн хээн технологийг нэвтрүүлэх төрөл бүрийн хувилбаруудын симуляци, тэдгээрийн техник эдийн засгийн үндэслэл, технологи сонголтын зөвлөмж, өртөг өгөөжийн судалгаа, маркетингийн үйл ажиллагааны талаарх судалгаа.

 

 

Зам, тээврийн яам

1.

Авто замын дагуу зэрлэг амьтдын нүүдлийг хамгаалах арга замын судалгаа

2016-2017

  1. Монгол орны Хангайн нурууны уулархаг мужид нүүдлийн зэрлэг амьтдад ээлтэй замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг боловсруулах,
  2. Монгол оронд төдийгүй дэлхийд нэн ховордсон Хангай нурууны нүүдлийн зэрлэг амьтадын шилжилт хөдөлгөөн болон экологийн коридорын судалгаа болон зураглал гаргах,
  3. Тухайн бүсийн нүүдлийн амьтадын марфологийн хэмжээг тооцох,
  4. Тэдгээрийн идэш тэжээлийн олдоц, тархалт нүүдлийн уялдаа болон газар нутгийн ландшафтийн судалгаа,
  5. Холбогдох онцлог нөхцүүдэд уялдуулан нүүдлийн зэрлэг амьтдад ээлтэй инженерийн байгууламжийн шийдэл  болон төлөвлөлтөд анхаарах  асуудал, түүний сонголтууд.

 

2.

Авто замын  орон зайн төлөвлөлт  баархитектурын шийдэл

2016-2017

1.     Зам, замын байгууламжийг хүрээлэн буй орчин, нөхцөлтэй уялдуулан аюулгүй, ая тухтай зорчих нөхцлөөр хангах төлөвлөлтийн судалгаа,

2.     Орчин нөхцөл, орон зайн нарийвчилсан судалгаанд үндэслэн эрүүл, эко зам, замын байгууламж төлөвлөх боломжийн судалгаа,

3.     Зам болон замын байгууламжийн төлөвлөлтөд архитектур, гоо зүй, эргономик шийдлийг тусгах,

4.     Хязгаарлагдмал орон зайд замын байгууламж төлөвлөх шийдэл,

5.     Хүрээлэн буй газар нутаг, ландшафт болон байгаль цаг уурын нөхцлүүдтэй уялдуулсан эрүүл, аюулгүй, ая тухтай зам, замын байгууламжийн орон зайн төлөвлөлтийн судалгаа,

6.     Авто замын дагуух дэд бүтэц буюу тоноглолд тавигдах ерөнхий шаардлага боловсруулах.  

   

 

Уул уурхайн яам

1.

Монгол орны хайлуур жоншны хүдрийн районуудын сэдэвчилсэн судалгаа ба хэтийн төлөвийн үнэлгээ хийх

2016-2018

  1. Монгол орны хайлуур жоншны хүдэржилтийн гарал үүсэл, геологийн хүчин зүйлүүдийг тодруулан судлах,
  2. Монгол орны хэмжээнд тогтоогдсон хайлуур жоншны ордуудын тархалт, байршлын зүй тогтол, минерагений дүүргэчлэлийн зураг зохион, дүн шинжилгээ хийж, цаашдынсудалгааны чиг хандлагыг тодорхойлох,
  3. Монгол орны хайлуур жоншны ордуудын  нөөц, баялгийн үнэлгээг боловсруулан цаашдын геологи,  хайгуул, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зөвлөмж боловсруулах.

 

2.

Монгол орны геологийн сонирхолтой тогтоц, тулгуур зүсэлтийн судалгаа, түүний хамгаалалт

2016-2017

  1. Дэлхий, төв Азийн хэмжээнд геологийн өвөрмөц тогтоц, илэрц бүхий газар, эртний ургамал, амьтны чулуужсан үлдэгдэл, давхрага зүйн тулгуур зүсэлтүүдийн судалгааг гаргаж мэдээллийг нэгтгэх,
  2. Дээрх газар нутгийн нарийвчилсан судалгааг явуулж, хил хүрээг топозураглалын ажлаар баталгаажуулан тогтоох,
  3. Геологийн тодорхой цаг хугацааг төлөөлөх зарим тулгуур зүсэлт, байгалийн сонирхолтой тогтоцыг хамгаалалтанд авах, жишиг зүсэлтийг хадгалж үлдээх, эхний шатны судалгааны үр дүнг геологийн үйлдвэрлэлд шилжүүлэн гарын авлага бэлтгэх.

 

3.

Монгол орны газрын ховор элементийнордын хүдрийг баяжуулах технологи боловсруулах

2016-2018

  1. Монгол орны газрын ховор элементийн ордуудын хүдэржилтийн эрдэслэг бүрэлдэхүүн, химийн найрлага, хүдрийн төрлүүдийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хамтран тогтоож ангилах,
  2. Газрын ховор элементийн ордуудын хүдрийг лабораторын түвшинд баяжуулах, боловсруулах технологийн схем боловсруулах туршилт, судалгаа явуулж хүдрийн төрөл тус бүрт тохирсон (хүдрийн голлох эрдсүүд, тэдгээрийн ширхэглэлийн онцлог, түүнээс ашигт элементүүдийг хэрхэн баяжуулах, ангижруулах арга аргачлалыг тогтоох) оновчтой хувилбаруудын саналболовсруулах,
  3. Газрын ховор элементийн хүдрийн  баяжуулах үйлдвэрийн (бусад улс орнуудын ижил төстэй ордуудтай харьцуулсан) суурь судалгаа, урьдчилсан ТЭЗҮ.

 

 

Хууль зүйн яам

1.

Гэмт хэргийн статистикийн тогтолцоо, түүнийонол, арга зүйг судлах

2016-2017

 

1.     Монгол Улсын гэмт хэргийн статистикийн тогтолцоо, онол, арга зүйг судлан онолын үндэслэл боловсруулах,

2.     Цагдаа, авлига, шүүхийн шийдвэр, прокурор, шүүхийн байгууллагуудын гэмт хэргийн статистикийн бүртгэлийн болон мэдээний маягтууд болон мэдээллийн систем, програм хангамжийг шинэчлэх,

3.     Монгол Улсын гэмт хэргийн статистикийн арга зүйг журамласан журмын төсөл, холбогдох хууль тогтоомжид оруулах санал, зөвлөмж боловсруулах.

 

 

Хүнс, хөдөө аж ахуйн яам

1.

Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээ

2016-2017

 

  1. Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, тэдгээрийн илчлэг, үндсэн ба бичил тэжээлийн бодисын хоногийн дундаж хэрэглээг хувь хүний ба өрхийн түвшинд үнэлэх /жилийн 4 улирлаар/,
  2. Хүнсний бодит хэрэглээг хүн амын насны бүлэг, хүйс, ажил, мэргэжлийн онцлог, амьжиргааны түвшин, газар зүйн бүс, хот, хөдөө, улирлын ялгаа бусад хүчин зүйлүүдтэй холбон судалж үнэлгээ хийх /жилийн 4 улирлаар/,
  3. Өрхийн хүнсний аюулгүй /баталгаат/ байдал, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээ /жилийн 4 улирлаар/,
  4. Хүнсний болон шимт бодисын хэрэглээг хүн амын таргалалт, хоол тэжээлийн мэдлэг, хандлага, дадал бусад хүчин зүйлүүдтэй холбон судалж үнэлгээ хийх /жилийн 4 улирлаар/.

 

2.

“Мах-өөхний чиглэлийн гахайн шинэ хэвшлийн сүрэг бий болгох” Ι үе

2016-2018

 

  1. Мах-өөхний гахайн шинэ хэвшлийн удам бий болгох,
  2. Үржүүлгийн тохиромжтой хувилбар бий болгох, үржил, селекцийн оновчтой схемийг боловсруулах
  3. Шилмэл хээлтүүлэгч, хээлтэгчийн тоог нэмэгдүүлэх,
  4. Гахайн тэжээллэг, арчилгаа, маллагааны технологи боловсруулах,
  5. Шилмэл хээлтүүлэгчийн үр үйлдвэрлэж, зохиомол хээлтүүлэгт ашиглах,
  6. Гахайн өсөлт хөгжлийн үе шат дахь ашиг шимийн параметрийн өөрчлөлтийг тогтоох,
  7. Нядалгааны үеийн гарцыг тогтоох.

 

3.

Экологиос хамааралтай мал, амьтны өвчин, эмгэгийн оношлогоо, эмчилгээний технологи боловсруулах

2016-2018

 

  1. Малын хордлогот өвчнийг үүсгэдэг хорт ургамлын биологи-хор судлалын холбогдлыг судалж, оношлох, сэргийлэх, эмчлэх технологи боловсруулах,
  2. Мал амьтдын дархлаа дэмжих тэсвэрт чанарыг дээшлүүлэх, дасан зохицох чадварыг тэтгэх үйлчилгээтэй амьтан ургамлын гаралтай бэлдмэлийн загвар (3-4)зохион бүтээх,
  3. Нэг хүртлэх насны малын тэжээл боловсруулах замын микробиоценозын хөгжил,метаболитыг дэмжих,  ялзруулагч нянгийн үржлийг дарангуйлах үйлчилгээтэй   нянгууд агуулсан пробиотик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээний технологи боловсруулах,
  4. Өсвөр малын өвөл хаврын улирал дах тураал, дотоод хордлогоос сэргийлэх, ходоод гэдэсний замын  болон бусад үрэвсэлт эмгэгийг эмчлэхэд мөнгөний ионоор идэвхжүүлсэн байгалийн гаралтай бэлдмэлийн технологи боловсруулах.

 

4.

Хучлага бүхий технологи дахь таримлын сэлгээ

2016-2018

  1. Ган, хуурайшилттай бүс нутагт нэвтрээд байгаа хучлага бүхий тариалангийн технологийг Монгол орны нөхцөлд нутагшуулах,
  2. Цаг агаарын өөрчлөлт, эрчимтэй дулаарал эрчимтэй явагдаж байгаа өнөөгийн нөхцөлд дасан зохицсон үр тарианы сэлгээ боловсруулах, сэлгээний дарааллыг тогтоох
  3. Сэлгээн дахь улаан буудайн ургацыг тогтворжуулах
  4. Хучлага бүхий таримлын сэлгээнд таримал тус бүрийг бордох технологи, бордооны төрөл, тунг тогтоох,
  5. Хучлагатай сэлгээнд таримлын өвчин, хог ургамалтай тэмцэх технологи боловсруулах.

 

5.

Үйлдвэрлэлийннөхцөлд заримтаримлыг хамгаалах цогц аргад тулгуурлан технологиболовсруулах

2016-2018

  1. Ил талбайн зарим хүнсний ногоог ( байцаа, хэмх, лооль, лууван) өвчин, хортон шавьж, хог ургамлаас хамгаалах биологийн аргад суурилсан технологи боловсруулах,
  2. Хамгаалагдсан хөрсний зарим хүнсний ногоог (хэмх, лооль)  өвчин, хортон шавьжаас хамгаалах биологийн аргад суурилсан технологи боловсруулах,
  3. Тосны таримлын өвчин, хөнөөлт шавьж, хог ургамлын тархалт, нягтрал, зүйлийн бүрэлдэхүүн, хор хөнөөлийн судалгаа хийж тэмцэх дэвшилтэт арга боловсруулах,
  4. Чацарганы өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгчтэй тэмцэх технологи боловсруулах.

 

6.

Зохицуулах үйлчилгээ бүхий ω 3 бэлдмэлийн технологийн судалгаа хийх

2016-2017

  1. Бэлчээрийн монгол малын өөхлөг эд /дотор өөх, чөмөг, тагалцагны зөөлөн эд, шивнүүрийн тос гэх мэт/-ийн биохимийн найрлага, онцлогт тулгуурлан тосны ханаагүй хүчлээр баялаг тосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах,
  2. Шинэ бүтээгдэхүүний химийн бүтэц, найрлага, тэжээллэг чанар /тосны хүчлийн бүрдэл, тосонд уусдаг амин дэмийн бүрдэл, эрдэс бодисын бүрдэл зэрэг/-ыг үнэлэх.

 

 

Эрүүл мэнд, спортын яам

1.

Хоол боловсруулах замын хорт хавдрын генийн мутацийг тодорхойлж, эмчилгээний сонголтыг өргөтгөх хэрэгцээг тогтоох

2016-2017

  1. Хоол боловсруулах замын хорт хавдрын генийн мутацийн тархалтын зураглалыг хийх,
  2. Ходоод, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэс, нойр булчирхайн хорт хавдрын үеийн өвөрмөц генийн илрэлийг мутацийн скрининг HRMA/PCR-ийн шинжилгээний аргаар тодорхойлох (ХБЗ-ын хорт хавдартай 300 өвчтөнд тодорхойлно),
  3. Ходоод, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэс, нойр булчирхайн хорт хавдрын үеийн хорт хавдрын эсрэг хувь хүнд тохирсон эмчилгээний удирдамж  боловсруулах,
  4. Хоол боловсруулах замын хорт хавдрын эрсдэл хүчин зүйл болон генийн мутацийн хамаарлыг тодорхойлох,
  5. Хүн амд чиглэсэн хоол боловсруулах замын хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах,
  6. ХБЗ-ын хорт хавдрын эрт илрүүлэлт, оношлогоо, эмчилгээний өнөөгийн байдлын үнэлгээг хийх.

 

 

2.

Хүүхдийн зүрхний зонхилон тохиолдох хавсарсан гажгийн мэс засал эмчилгээний технологийг боловсронгуй болгох нь

2016-2017

 

  1. Хүүхдийн зүрхний зонхилон тохиолдох хавсарсан гажгийн судсан дотуурх оношилгооны  технологийг боловсронгуй болгох,
  2. 0-1 насны хүүхдийн зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхойг төгс эмчлэх мэс заслын арга технологийг боловсронгуй болгож, эмчилгээний үр дүнгийн судалгааг хийх,
  3. Хүүхдийн зүрхний хүнд хөх хавсарсан (Фаллогийн дөрвөлсөн гажиг) гажгийн мэс засал эмчилгээг бие даан хийх мэс заслын багийн ур чадварыг нэмэгдүүлэх.

 

3.

Эх орны үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдэл, нөлөөлж буй хүчин зүйлс, эрсдлийн үнэлгээ

2016-2018

  1. Хүнсний бүтээгдэхүүний  хүнд металлын бохирдлын түвшин, эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөлийг тогтоох,
  2. Хүнсээр авч буй хүнд металлын эрүүл мэндийн эрсдлийг үнэлэх арга боловсруулах,
  3. Хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын агууламжийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тодорхойлох,
  4. Хүнсний бүтээгдэхүүнийг хүнд металлын бохирдлоос сэргийлэх арга боловсруулах.

 

4.

Тархины ишемийн харвалтын клиник-эпидемиологийн шинж байдал, онцлог(эмнэлзүйн дэд хэвшинжүүд эрсдэлт хүчин зүйлс, эмгэг жам, эмчилгээнийорчин үеийн зарчим)

2016-2018

  1. Тархины цус хомсрох харвалтын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг нарийвчлантогтоох,
  2. Тархины цус хомсрох харвалтын үндсэн хэв шинжүүдийн (атеротромбын, кардиоэмболийн, лакун, гемо-динамын, гемореолог) тохиолдлын хэмжээ, эмгэг жамын онцлог, ялган оношилгоо,  эмнэлзүйн явц,  түүнээс хамаарсан эмчилгээ, хяналтын зарчим, тавилан зэргийг тодорхойлох  (Эмнэлзүйн явц, эмгэг жам, хэв шинжүүдийн судалгаа),
  3. Тархины цус хомсрох харвалт үүсэхэд гавлын гадна талын магистраль судсуудын нарийсал, бөглөрөлийн нөлөөлөл,  тархины цусан хангамжийн нөхөн зохицуулах механизмын зарим онцлогийг илрүүлэх,
  4. Тархинд цус хомсрох харвалтын дараа өвчтөнд хяналт-эмчилгээг оновчтой явуулж, дахин харвалтаас урьдчилан сэргийлэх, харвалтын дараах амьдралын чанарыг  дээшлүүлэх (хөдөлмөрийн чадвар алдалт, өөрөө өөртөө үйлчлэх чадвар), нас баралтыг бууруулах. 

 

5.

Монгол хүүхдийн бие махбод дахь бичил элементийн агууламжийн лавлагаа хэмжээ, түүний өөрчлөлтийг илрүүлэх

2016-2018

  1. Монгол хүүхдийн бие махбод дахь бичил элементүүдийн хэвийн (лавлагаа)хэмжээ болон процентиль хэмжээг тогтоох, 
  2. Монгол  хүүхдийн   бие дэх бичил элементийн талаар гарын авлага боловсруулах,
  3. Хүүхдийн өсөлт хөгжлийн хоцрогдолд бичил элементийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал боловсруулах,
  4. Хүүхдийн ясны элементийн өөрчлөлт өсөлтийн хоцрогдолд нөлөөлөх генийн полиморфизмыг судлах,
  5. Хүүхдийн өвчлөл болон бие дэх бичил элементийн хамаарлын үнэлгээ, түүнээс сэргийлэх аргачилсан зөвлөмж гаргах.

6.

Жирэмслэлт, ургийн хөгжилд нөлөөлж байгаа нийгэм, орчны зарим хүчин зүйлсийн нөлөөллийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх

2016-2018

  1. Жирэмслэлт, төрөлтийн явц, ургийн хөгжилтийн байдал, эмнэлэг-эрүүл ахуйн үнэлгээ хийх,
  2. Жирэмслэлт, төрөлтийн явц, ургийн хөгжилт, түүнд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийн хоорондын хамаарлыг тогтоох,
  3. Судалгаанд хамрагдсан нярай хүүхдийн эрүүл мэндийн байдал, нийгэм, экологи-эрүүл ахуйн хүчин зүйлийн хоорондын хамаарлыг тогтоох, 
  4. Жирэмслэлт, төрөлтийн явц, ургийн хөгжилтөнд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах.

 

 

Эрчим хүчний яам

1.

Эргэлдэх буцлах давхаргатай зуухны горимыг судлан бүтээмжийг тодорхойлох

2016-2017

  1. Эргэлдэх буцлах давхаргатай зууханд манай орны эрчим хүчний нүүрсийг шатаах үеийн технологийн онцлогт тохирсон нүүрсний технологийн үзүүлэлтийн сонголтыг хийх,
  2. Түлшний зарцуулалтын тооцоо, ашигт үйлийн коэффициент тооцох,
  3. Зуухны байгаль орчинд нөлөөлөх байдлыг судлах тогтоох,
  4. Энэ төрлийн зууханд нүүрс бүрэн шатаж дуусах циклийн тоог тогтоох.

 

2.

Төвлөрсөн дулаан хангамжийн системийн буцах дулааныг халаалтад ашиглах

2016-2017

  1. Төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрт ашиглагдахгүй буцаж байгаа дундаж температур нь 40-50°С бүхий дулааны эрчим хүчийг барилга орон сууцны халаалтад ашиглах зорилгоор дулааны насосыг ашиглан температурыг өсгөн ашиглаж болох асар их эрчим хүчний  нөөцөд үнэлгээ өгөх,
  2. Бага температур (40-50°С)- ын нөөцийн судалгааг хийснээр эрчим хүчний эх үүсвэрийг бага зардлаар нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх.

 

3.

Эрчим хүчний системийн горим ажиллагааг сайжруулах, ачаалал тэгшитгэхэд томоохон чадлын эрчим хүч хураагуурыг ашиглах

2016-2017

  1. Эрчим хүчний системийн ачааллын хэлбэлзлийг тэгшитгэх зорилгоор их чадлын цэнэг хураагуурыг ашиглах, шөнийн бага ачаалалын үеийн илүүдэл цахилгаан эрчим хүчийг нөөцлөн оргил ачаалалын үед хэрэглэх боломжийг усан цэнэгт цахилгаан станцтай харьцуулан судлах,
  2. Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэгдэж туршигдсан томоохон чадлын цэнэг хураагууруудыг судлан, Монгол орны нөхцөлд ажиллуулах, ашиглах боломж, эдийн засгийн үр ашгийг тооцоолох,
  3. Их чадлын цэнэг хураагууруудын байршлыг тодорхойлж, системийн үйл ажиллагаанд нөлөөлөх байдлыг судлах.